Монгол Улсын Засгийн газраас Коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлсэн хугацааг 2020 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэсэн билээ.
2020 оны 9-р сарын 9-ны өдрөөс эхлэн богино хугацааны визтэй болон урт хугацааны оршин суух визтэй иргэд коронавирусын улмаас нутаг буцаж чадахгүй байгаа тохиолдолд оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлтээ Иммигрэйшнд зөвхөн цахимаар гаргах шаардлагатай болсон билээ.
Энэ удаад цахимаар сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд оршин суух хугацааг 60 хоногоор сунгах болсон. Хэрэв оршин суух хугацааг хэтрүүлсэн бол 1 сая воноос дээш торгууль ногдуулж байгаа тул та бүхэн оршин суух хугацаагаа хэзээ дуусч байгаагаа сайтар шалган, иммигрэйшны https://www.hikorea.go.kr сайтаар гишүүнээр бүртгүүлэн оршин суух хугацаагаа сунгуулна уу.
Оршин суух хугацааг шалгуулах, цахимаар хүсэлт гаргуулах дэлгэрэнгүй мэдээллийг манай 02-2271-4500/ 010-5157-4900 /010-7311-4900 дугаарын утсаар холбогдон лавлана уу.

Зарын эзний бусад зарууд

Top